Skip to main content

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ЦАХИМ БУЛГАН” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД БУЛГАН АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмж, “Цахим аймаг – Ухаалаг хот” арга хэмжээний хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын ажлын хэсэг Булган аймагт ажиллаж, тус аймгийн төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, хүнд сурталгүй хүргэх, төрийн албаны дотоод үйл ажиллагааг бүрэн цахимжуулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, эрх зүйн шинэчлэлийг танилцууллаа.

Төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах, цаасан суурьтай уламжлалт ажиллагааг халж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлэх талаар мөн мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх арга зүйн мэдээлэл өглөө. Энэхүү уулзалт нь орон нутгийн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчдын цахим шилжилт дэх манлайллыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.