Skip to main content

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ХУРДАН” КЛУБИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОЮУТНУУДАД ТАНИЛЦУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн “ХУРДАН” клубийн үйл ажиллагаа, зорилго, чиглэлийн талаар их, дээд сургуулийн оюутнуудад мэдээлэл, танилцуулга хүргэлээ.

“ХУРДАН” клуб нь улс орон даяар нийгмийн бүх бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулж, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, дижитал технологийн зөв хэрэглээг төлөвшүүлэх, төрийн цахим үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн идэвхтэн гишүүдийн нэгдэл юм.

Танилцуулгын үеэр оюутнуудад клубийн гишүүнчлэл, үйл ажиллагаанд оролцох боломж, сайн дурын болон нөлөөллийн ажил, гишүүдийн ур чадварыг сорьсон уралдаан тэмцээний талаар мэдээлэл өгч, оюутнуудын асуултад Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Цахим ур чадвар, олон нийттэй харилцах газрын дарга, Ч.Энхжаргал, Цахим ур чадварын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргал нар мэдээлэл өгч ажиллалаа.

Тус клуб нь цаашид оюутан, залуучуудын оролцоог нэмэгдүүлж, цахим ур чадвар, технологийн зөв хэрэглээг дэмжих идэвхтэй гишүүдийн оролцоонд тулгуурлан цахим салбарын манлайлагч, түүчээлэгч залуусын сүлжээг өргөжүүлж, тэдний мэдлэг, оролцоо, санаачилгыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллана.