Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРААС ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон холбогдох байгууллагуудын албан хаагчдыг чадавхжуулах сургалт өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт боллоо. Сургалтад төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын нийслэл, орон нутаг дахь нийт албан хаагчид болон “Монгол шуудан ХК”, “Монголын цахилгаан холбоо ХК”-ийн салбаруудаар төрийн цахим үйлчилгээ үзүүлж буй нийт 216 үйлчилгээний оператор хамрагдлаа.

Сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын мэргэжилтэн Б.Нямцэцэг, Дохионы хэлний багш, орчуулагч Б.Саранчимэг, Эн Си Эс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор, Эерэг сэтгэлгээ ТББ-ын сургагч багш Б.Төмөр-Очир нар хүрэлцэн ирж сургалт хийлээ.

Танхим болон цахим хосолсон сургалтаар операторуудад:

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт, хандлага, хэрхэн харилцах тухай;
  • Дохионы хэлний анхан шатны мэдлэг өгөх, хэрхэн ашиглах талаар дадлагажуулах семинар;
  • Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийн хэрэглээ, цахим хэлбэрээр албан бичиг хэрхэн солилцох;
  • “Манлайл”, “Байгууллагын соёл”, “Үйлчилгээний ажилтнуудын харилцааны ёс зүй, соёл”сэдэвт сургалт;
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын оператор ажилтны баримтлах журам;
  • Төрийн үйлчилгээний хүсэлтийн бүртгэл хяналтын системийн өөрчлөлт, анхаарах асуудал;
  • Үйлчилгээний ажилтнуудын харилцааны ур чадварыг сайжруулах;
  • Бүс ба замын дагуух орнуудын “Ухаалаг төр” Олон улсын үйл ажиллагааы талаарх мэдээлэл зэрэг сэдвүүдийн хүрээнд чадавхжуулах сургалтынг зохион байгууллаа.