Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ОРХОН АЙМГИЙН ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГИЙН ОПЕРАТОРУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас иргэдэд хүндрэл учруулж буй нөхцөл байдлыг засаж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, зардал чирэгдлийг арилгах үүднээс төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийн байршлыг нэмэгдүүлж байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтран Орхон аймгийн Эрдэнэт хотод Төрийн цахим үйлчилгээг операторын горимоор хүргэх албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас цаашид иргэдэд үйлчлэх албан хаагчдыг мэдлэг, ойлголт өгөх, мэргэшүүлэх, чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж ажиллана.