Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх албан хаагчдыг чадавхжуулах, мэдлэг, ойлголт, мэдээлэл олгох сургалтыг Баянхонгор аймагт амжилттай зохион байгууллаа. Сургалтад нийт 21 үйлчилгээний албан хаагчид хамрагдаж, цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн 5 сум цахим хэлбэрээр оролцлоо.

Тус сургалт нь Төрийн цахим үйлчилгээг операторын горимоор үзүүлэх стандартыг мэдэх, операторын систем дээр ажиллах заавар, системийн алдаа болон цахим хөгжлийн багц хууль, харилцаа, ажлын байран дахь стрессийг удирдах зэрэг агуулгын хүрээнд чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.