Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

АРХАНГАЙ АЙМГИЙН 5 БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ СИСТЕМТЭЙ ТАНИЛЦЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг Архангай аймагт 2 дахь өдрөө ажиллалаа.

Тус ажлын хэсгийн ахлах Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Цэцэрлэг-Бага боловсролын Ирээдүй цогцолбор , Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн ӨЭМТ-д зэрэг байгууллагуудад хэрэглэгдэж буй программ хангамж, системтэй танилцаж, санал солилцлоо.

Энэ хүрээнд эдгээр анхан шатны байгууллагуудын уялдаа холбоог хангах, программ хангамжийн хэрэглээ ашиглалтыг нь нэмэгдүүлэх, дээрх байгууллагуудад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажил, үйлчилгээг хялбарчлах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллахаар боллоо.