Архангай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс төрийн албан хаагчид болон иргэдэд цахим ур чадвар олгох сургалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдөр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын албан хаагчдад,
- Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг, үйл ажиллагаа, үйлчилгээний талаар
- Төрийн нийтлэг системүүд
- Цахим ур чадвар, мэдээллийн аюулгүй байдал
- Тоон гарын үсэг түүний хэрэглээ сэдвүүдийн дагуу сургалт зохион байгууллаа.
Сургалтын үеэр:
- Төрийн алба хаагчдын цахим ур чадварыг тодорхойлох судалгаа
- Сургалтын үр дүнг тодорхойлох асуумжийг бөглүүлж ажиллаа.
