Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар улсад суугаа Элчин Сайдын яаманд нээлээ.
Тус Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдсэнээр Бүгд Найрамдах Унгар улсад сурч, ажиллаж, амьдарч буй 6,600 мянга гаруй Монгол улсын иргэн төрийн 39 байгууллагын 461 төрлийн үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.
Бүгд Найрамдах Чех улсад суугаа Элчин Сайдын яамнаас 1322 нэгж консулын үйлчилгээ үзүүлснээс иргэний бүртгэлийн чиглэлээр 136 үйлчилгээг хүргээд байна.
Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол улсын хэмжээнд 124 цэгт нээсэн бол энэхүү цэг нь хилийн чанадад нээсэн 15 дахь улсын 20 дэх цэг болж байна.
Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, энэ онд багтаан 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэхээс гадна 40 гаруй Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч буй иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.