Монгол Улсын хэмжээнд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр “Цахимд хэвшье Digital first” арга хэмжээ өнөөдөр буюу 03 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна.
Энэхүү арга хэмжээгээр цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, мэдээллийн технологийн компаниудын хөгжүүлж байгаа программ хангамж бүтээгдэхүүнийг аймгийн хувийн хэвшлийн байгууллага, иргэдэд сурталчлан таниулах замаар төр болон хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах ач холбогдолтой юм.