Бүгд Hайрамдах Kазахстан Улсын Цахим хөгжил, Инновац, сансрын аж үйлдвэрийн Тэргүүн дэд сайд Төлеушин Каныш тэргүүтэй төр, хувийн хэвшлийн 11 байгууллагын 14 төлөөлөгчдийг Цахим хөгжил, харилцаа холбооны Сайд Н.Учрал хүлээн авч уулзлаа.
Айлчлалын хүрээнд Төрийн цахим үйлчилгээ зохицуулалтын газар, Бүгд Hайрамдах Kазахстан Улсын “Үндэсний мэдээллийн технологи” ХК-тай дараах чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулав.
• Төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
• Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр дэвшилтэд технологийн туршлага солилцох, сургалтын хөтөлбөр болон чадавхыг бэхжүүлэх санаачилгыг дэмжих;
• Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилтийг хангах;
• Мэдээллийн дэд бүтцийн үйл ажиллагааг оновчлох, зохион байгуулах.
“Үндэсний мэдээллийн технологи” ХК нь 2000 онд байгуулагдсан бөгөөд Казакстан улсын e-Gov дэд бүтцийн оператор компани юм. Өөрөөр хэлбэл, egov.kz, e-license портал гэх мэт порталуудын тасралтгүй үйл ажиллагааг явуулахаас гадна төрийн байгууллагуудын мэдээллийн дундын болон стандарт системийг дэмжиж, хөгжүүлдэг байгууллага юм.