Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАР ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Facebook
Twitter
LinkedIn

“Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх” нь сэдэвт зургаан бүлэг бүхий цуврал сургалтыг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 6 дугаар сарын 21-ний өдрийн хооронд FARO Foundation ГЭРЭЛТ ЦАМХАГ САН МОНГОЛ ТББ-тай хамтран “Цахим шилжилт, цахим ур чадвар” сэдвээр сургалт зохион байгуулж, “Хүний эрх ба технологи” олон нийтийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцож буй зөвлөхүүд, Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын албан хаагчдад “Цахим үндэстэн бодлогын баримт бичиг, Бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” сэдэвт сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.