Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ИРГЭДИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАГЧ БАГШ НАР БЭЛТГЭГДЭЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

“Цахим шилжилтийг эрчимжүүлэх” зорилтот жилийн хүрээнд цахим ур чадварыг дээшлүүлэх сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Өвөрхангай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Насан туршийн суралцахуйн төв хамтран өнөөдөр /2024.05.28/ зохион байгуулж байна.

Тус сургалтад 19 сумын Насан туршийн суралцахуйн төвийн арга зүйч нарыг хамруулж, сургагч багшаар бэлтгэж байгаа юм.

Бэлтгэгдсэн багш нар сум, орон нутгийн иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлж, төрөөс үзүүлж буй цахим үйлчилгээг авахад зөвлөгөө мэдээлэл өгч, арга зүйгээр ханган ажиллах юм.