Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ХЭНТИЙ АЙМГИЙН АХЛАХ АНГИЙН 650 СУРАГЧИД “ЦАХИМД ЗӨВ БАЙЯ” УРИАТАЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-тай хамтран цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор бүх нийтийн цахим ур чадварын III үе шатны сургалтыг Хэнтий аймгийн ахлах ангийн 650 сурагчдад зохион байгууллаа.

Тус сургалтаар сурагчид хиймэл оюун ухаан дэвшилтэд технологийн давуу тал, сөрөг нөлөө, танилт нэвтрэлтийн систем, хувийн мэдээллээ хэрхэн зөв хамгаалах талаар мэдлэг ойлголтоо өргөжүүлэв.

Сургалтын үеэр Хэнтий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Батжаргалын санаачилгаар аймгийн цахимжилтын бэлэг тэмдэг “Цахим хүү”-г танилцуулан сургалтын агуулгыг бататгах асуулт, хариултын тэмцээн өрнүүлж, сурагчдын сурлагад амжилт хүслээ.