Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-тай хамтран цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор бүх нийтийн цахим ур чадварын III үе шатны сургалтыг Дорноговь аймгийн ЕБС-ийн 2, 3, 5, 6 дугаар сургуулийн нийт 200 гаруй сурагчдыг хамруулан зохион байгууллаа.

Тус сургалтаар сурагчид хиймэл оюун ухаан дэвшилтэд технологийн давуу тал, сөрөг нөлөө, танилт нэвтрэлтийн систем, хувийн мэдээллээ хэрхэн зөв хамгаалах талаар мэдлэг ойлголтоо өргөжүүлэв.

Сургалтын хүрээнд:
– Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал
– Хиймэл оюун ухааны эерэг болон сөрөг нөлөө
– Хувийн мэдээллээ зүй зохистой удирдах, хамгаалах
– Цахим ул мөрөө хянах, хамгаалах
– Цахим залилангаас урьдчилан сэргийлэх
– Эцэг эхийн хяналтын программ
– Цахим орчин дахь донтолт, сэтгэл зүйн нөлөөлөл зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөмж хүргэсэн юм.

