Тогтвортой хөгжлийн зорилтын (ТХЗ)-ын Хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх (DEMOSC)” төслийн хүрээнд:
- Төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрөл ихтэй, алслагдсан бүсийн иргэдэд хүрч үйлчлэх, төрийн цахим үйлчилгээтэй холбоотой асуудлаар зөвлөгөө, өгөх, мэдээллээр хангах зорилгоор “Төрийн цахим үйлчилгээний хөдөлгөөнт “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааны журам”;
- “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.1.43-д орсон “бүх насны суралцагч, иргэдэд зориулсан цахим сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулан түгээнэ” гэсэн заалтын хэрэгжилтийг хангах, дижитал хуваагдлыг арилгах, бүх нийтийн цахим боловсрол, цахим ур чадварыг нэмэгдүүлэх байдлаар “Цахим үндэстэн” бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Цахим ур чадварын кабинет, лаборатори байгуулах, ашиглах журам”- тус тус батлагдлаа.
UN Mongolia – Нэгдсэн Үндэстний Байгууллага