Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

БАЯНХОНГОР АЙМГИЙН “ХУРДАН” КЛУБ ӨСВӨРИЙН 200, АХМАДЫН 44, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 18 ГИШҮҮНТЭЙГЭЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Баянхонгор аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Насан туршийн суралцахуйн боловсролын төв хамтран өсвөрийн, ахмадын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “ХУРДАН” клубийг байгуулж, гишүүдэд батламжийг нь гардуулан өглөө.

Энэ үеэр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сургалт хөгжлийн хэлтсээс хувийн мэдээллээ хамгаалах, цахим залилангаас урьдчилан сэргийлэх, дэвшилтэд технологийн талаар цахим ур чадварын сургалт орсон байна.

Мөн төр, хувийн хэвшлийн 60 байгууллагын 600 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой “ХУРДАН” киоск машиныг 3 байршилд байршуулсан юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Баянхонгор аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс