Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

СҮХБААТАР АЙМГИЙН БАРУУН-УРТ ХОТОД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, “Virtual Plus” агентлагийн хамтарсан томилолтын баг Сүхбаатар аймагт ажиллаж байна.

Тэд өчигдөр Уулбаян суманд “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян”-ы нээлтийг хийсэн бол өнөөдөр Баруун-Урт хотын төрийн албан хаагчдад цахим орчинд аюулгүй байдлаа хамгаалах, дэвшилтэд технологи, тэр дундаа хиймэл оюуны хөгжлийн талаар сургалт орж байна.