Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН “ХУРДАН” ICT КЛУБ БАЙГУУЛАГДЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Дархан-Уул аймагт харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байгаа төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох замаар орон нутагт төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор “ХУРДАН” ICT клуб байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд орон нутгийн хэмжээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байгаа ажилтан, мэргэжилтэн, инженер, программ хангамж хөгжүүлэгч, мэдээлэл зүйн багш, төрийн үйлчилгээний оператор зэрэг нийт 45 ажилтан, албан хаагч оролцсон юм.