Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ХУРДАН” КЛУБИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙГ АЛБАН ЁСООР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх , орон нутгийн албан хаагчдын дижитал ур чадварыг бэхжүүлэх , мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх зорилгоор Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар (ТЦҮЗГ) болон “Ай Си Ти Групп” ХК хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.

Хамтын ажиллагааны хүрээнд “Ай Си Ти групп” ХК нь “ХУРДАН” клубийн мэдээллийн нэгдсэн системийг (🌐 www.khurdan.mn) бүрэн хөгжүүлж, туршилтын ажиллагааг амжилттай хийж дуусган , өнөөдөр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газарт албан ёсоор хүлээлгэн өглөө.

Уг систем нь өсвөр үе , ахмад настнууд , хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг нэгтгэн бүртгэх, насны болон боломжийн ямар нэг ялгаагүйгээр иргэдийг мэдээллийн технологийн ур чадварт тэгш хамруулан сургах , орон нутгийн болон нийслэлийн иргэдийн суралцах хөгжих боломжийг нэгдсэн системээр зохион байгуулах, технологийн салбарт ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэл үйл явцыг ил тод, тасралтгүй, системтэй дэмжихэд чиглэж байна.

“ХУРДАН” КЛУБИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙН АЧ ХОЛБОГДОЛ:

• Улсын хэмжээнд клубийн гишүүдийг нэгтгэсэн төвлөрсөн өгөгдлийн сан бүрдүүлэх

• Гишүүдийн сургалт, хөгжлийн замнал, оролцоо, амжилтыг үе шаттай хөтлөх

• Үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, тайлагналын процессыг дижитал орчинд авчрах

• Аймаг, орон нутгийн залуучуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх

• Дижитал ур чадвар олгох, хөтөлбөр хэрэгжүүлэх менежментийг системтэй болгох зэрэг олон талт боломжийг бүрдүүлж байна.

“ХУРДАН” клубийн мэдээллийн нэгдсэн системийг хүлээн авах ёслолын ажиллагаанд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас:

• Нийтийн мэдээллийн дэд бүтэц, нээлттэй өгөгдлийн газрын дарга Б.Баяртуяа

• Цахим шилжилт, үйлчилгээний газрын дарга Г.Ариунзаяа

• Цахим ур чадварын хэлтсийн дарга Н.Алтансувд

• Нийтийн мэдээллийн дэд бүтэц, нээлттэй өгөгдлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Бямбадорж

• Нийтийн мэдээллийн дэд бүтэц, нээлттэй өгөгдлийн газрын мэргэжилтэн Г.Ганзолбоо

• “Геганэт” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Алтанхуяг болон бусад төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү дижитал платформ нь Монгол улсын ирээдүйн технологийн мэргэжилтэн , инновац бүтээгч залуусын хөгжлийн экосистемийг бүрдүүлэх стратегийн дэд бүтэц болон хөгжихийн зэрэгцээ төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон даяар технологийн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог бүрдүүлэхэд чухал алхам болж байна.