Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Цахимаар нэн тэргүүнд” бодлогыг улс орон даяар хэрэгжүүлэх хүрээнд “ЦАХИМ ДОРНОГОВЬ” өдөрлөг зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн хүрээнд Дорноговь аймгийн өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүд зорин ирж буй иргэдэд өөрсдийн клубийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, шинээр гишүүн элсүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж оролцлоо. Мөн өдөрлөгийг зорин ирж буй иргэд, олон нийтийг угтан авч чиглүүлэх, иргэдэд мэдээлэл түгээх, зураг авалтын талбайд ажиллах зэрэг зохион байгуулалтыг хангаж ажиллалаа.

