Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

БНХАУ-ЫН ХАЙЛААР ХОТНОО ХИЙМЭЛ ОЮУН, ДРОН КОДЧИЛОЛ, РОБОТ ТЕХНИКИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүд 2026 оны 03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 06-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын их сургуульд дэвшилтэт технологийн чиглэлээр богино хугацааны сургалтад амжилттай хамрагдлаа.

Тус сургалт нь өсвөр үеийнхэнд орчин үеийн технологийн суурь мэдлэг олгох, практик ур чадварыг хөгжүүлэх зорилготой бөгөөд хиймэл оюун түүний хэрэглээ, дрон кодчилол болон дрон жолоодлогын анхан шат, робот техникийн үндсэн ойлголт зэрэг агуулгын хүрээнд их сургуулийн лаборатори, сургалтын орчинд дадлага хийж, онол практикийг хослуулсан цогц сургалт болсон юм.

Энэхүү арга хэмжээ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, бүс нутгийн хэмжээнд мэдлэг, туршлага солилцоог нэмэгдүүлэх, өсвөр үеийнхний техник, технологийн сонирхол, оролцоог дэмжих ач холбогдолтой юм.

Цаашид “ХУРДАН” клубийн үйл ажиллагааг өргөжүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар хүүхэд, залуучуудын технологийн боловсрол, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

error code: 522