REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫГ ЭЭЛЖИТ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Нийслэл дэх “ХУРДАН” төв болон цэгийн үйлчилгээний албан хаагчдын ур чадварыг тогтмол дээшлүүлэх, мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Смарт Стор” ХХК-ийн Борлуулалт, үйлчилгээ хариуцсан захирал Ж.Дэлгэрцэцэг “Үйлчилгээний хандлага, стандарт”, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Цахим хөгжлийн багц хууль” зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт орлоо.