REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

“ХУРДАН” ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН ТАВАН САЛБАРААР ИРГЭДЭД ХҮРГЭЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай, чирэгдэлгүй хүргэдэг “ХУРДАН” цэгийн үйлчилгээг Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур, Налайх зэрэг таван дүүргийн салбараар иргэдэд хүргэн ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлагууд энэ сарын 19-ний өдөр Монголын Цахилгаан холбоо ХК-ийн удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. Уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж “ХУРДАН” цэгийн үйлчилгээг хоёр салбарт нэмж нэвтрүүлэхээр боллоо.