Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас Нийслэлийн үйлчилгээний ажилтнууддаа “Смарт Дийл” ХХК-ийн сургагч багш Ж.Дэлгэрцэцэгтэй хамтран 2 сарын хугацаанд сургалт зохион байгуулж, амжилттай өндөрлөлөө.
Энэхүү үйлчилгээний ажилтнуудыг чадавхжуулах, хувь хүний хөгжлийг дэмжих сургалтад Нийслэлийн 17 Үйлчилгээний ажилтан танхимаар, алслагдсан гурван дүүргийн үйлчилгээний ажилтан цахимаар буюу сургалтын хосолсон хэлбэрээр хамрагдсанаараа онцлог боллоо.
Сургалт нь Хэрэглэгчийн үйлчилгээ, Аз жаргалтай, ажиллаж амьдрах “Сэтгэл хөдлөлөө удирдах” нь
Өөртөө итгэлтэй харилцаа
Багийн хэцүү гишүүд, хэцүү харилцагчтай ажиллах нь
Generation хоорондын ялгааг таньж мэдэх
Үр дүнтэй баг бий болгох
Урам зоригтой ажиллах зэрэг сэдвүүдээр зохион байгуулагдав.