REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ХОВД АЙМГИЙН СУМДАД “ХУРДАН” ЦЭГ НЭЭГДЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, хаанаас ч ойрхон хүргэх “ХУРДАН” цэгийг орон нутгийн алслагдсан сумдад оршин сууж буй иргэдэд хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байгаа билээ.

Үүний хүрээнд Ховд аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс 2023 оны 11 сарын 03-ны өдөр Ховд аймгийн Алтай, Булган, Буянт, Дарви, Дөргөн, Дуут, Зэрэг, Манхан, Мөст, Мөнххайрхан, Мянгад, Цэцэг, Чандмань, Ховд, Үенч, Эрдэнэбүрэн, Жаргалант зэрэг 17 сумдад “ХУРДАН” цэгийг нээн хаягжилтыг жигдрүүлж, үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна.

Ховд аймгийн сумдад “ХУРДАН” цэг нээгдсэнээр тус бүсэд оршин сууж буй иргэдэд төрийн үйлчилгээг цаг алдахгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэх юм.