REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех улсад суугаа Элчин Сайдын яаманд нээлээ.

Тус Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдсэнээр Бүгд Найрамдах Чех Улсад сурч, ажиллаж, амьдарч буй 11 мянга гаруй Монгол улсын иргэн төрийн 39 байгууллагын 461 төрлийн үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.

Бүгд Найрамдах Чех улсад суугаа Элчин Сайдын яамнаас 6,090 гаруй консулын үйлчилгээ үзүүлснээс иргэний бүртгэлийн чиглэлээр 1,139 үйлчилгээг хүргээд байна.

Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол Улсын хэмжээнд 126 цэгт нээсэн бол энэхүү цэг нь хилийн чанадад нээсэн 11 дэх улсын 15 дахь цэг болж байна.

In the future, we will increase the type and number of services, and within this year, we are planning to deliver about 800 services of 55 organizations through the "KHURDAN" service center of government electronic services, as well as through more than 40 diplomatic missions to deliver government services to citizens studying, working, and living abroad.