Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүдийг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар хүлээн авч уулзан, байгууллагынхаа үйл ажиллагааг танилцууллаа.

Мөн клубийн гишүүд “Дэвшилтэд технологи” сэдвээр сонирхолтой мэдээлэл авч, цахим үйлчилгээний салбарт гарч буй шинэчлэлүүдийн талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.
Тэд Улаанбаатар хотод хийж буй аяллынхаа хүрээнд Төрийн ордон болон Мэдээллийн технологийн үндэсний паркаар зочилж, “Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-ын шинжээчдээс “Кибер аюулгүй байдал” сэдвээр сургалт авах гэж байна.
Энэхүү аялал нь клубийн гишүүдэд төрийн цахим үйлчилгээг ойлгох, дэвшилтэд технологийн талаар мэдлэгээ нэмэгдүүлэх боломжийг олгож байна.
Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс





