Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

МОНГОЛ УЛСААС БЕЛЬГИЙН ХААНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа элчин сайдын яаманд нээлээ.

Тус Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдсэнээр Бельгийн Хаант Улсад сурч, ажиллаж, амьдарч буй 3 мянга гаруй Монгол улсын иргэн төрийн 39 байгууллагын 461 төрлийн үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас 1,245 нэгж консулын үйлчилгээ үзүүлснээс иргэний бүртгэлийн чиглэлээр 138 үйлчилгээг хүргээд байна.

Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол улсын хэмжээнд 126 цэгт нээсэн бол энэхүү цэг нь хилийн чанадад нээсэн 12 дох улсын 16 дахь цэг болж байна.

Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, энэ онд багтаан 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэхээс гадна 40 гаруй Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч буй иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.