Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Цахим хөгжил, Харилцаа холбооны яам, Төрийн Цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Төв аймаг дахь Төрийн Цахим үйлчилгээний хэлтэсээс “Төрийн Цахим үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах” ажлын хүрээнд төрийн албан хаагчдад цахим ур чадварын мэдлэг олгох 2 дугаар шатны сургалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд 12 дугаар сарын 1-ний өдөр “Монголын Цахилгаан Холбоо” ХК, “Монгол шуудан” ХК, “Мэдээлэл Холбоо Сүлжээ” ХХК-ийн нийт 11 албан хаагчдыг хамрууллаа.

Тус сургалт нь:

Цахим засаглал

Цахим ур чадвар

Мэдээллийн аюулгүй байдал

Орчин үеийн дэвшилтэт технологи

Цахим орчин дахь хүүхэд хамгаалал

Цахим үе тэнгийн дээрхлэлт зэрэг сэдвийн хүрээнд өрнөлөө.

Мөн сургалтын үеэр Gsign app талаар зааварчилгаа өгч дээрх байгууллагын 5 албан хаагчдад цахим тоон гарын үсгийг олголоо.