Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас бүх нийтийн цахим ур чадвар олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хорооны нийт 580 иргэнд “Цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд, Цахим ур чадвар, Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ” сэдвээр сургалт орлоо.
Тус сургалт нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд Сүхбаатар дүүрэгт оршин сууж буй иргэд тоон гарын үсгийг хэрхэн хэрэглэх, цахим шилжилттэй холбоотой сонирхсон асуултаараа оновчтой хариулт авч мэдлэг, ойлголт, мэдээллээ дээшлүүлэв.