Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

МОНГОЛ УЛСААС КАНАД УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ БАЙГУУЛАГДЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яаманд нээлээ.

Тус Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг Канад Улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээ, 98 төрлийн лавлагаа тодорхойлолтыг үнэ төлбөргүй, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.

Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол улсын хэмжээнд 130 цэгт нээсэн бол энэхүү цэг нь хилийн чанадад нээсэн 26 дахь улсын 41 дэх цэг болж байна.

Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, энэ онд багтаан 56 байгууллагын 785 үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэхээс гадна 40 гаруй Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч буй иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.