Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас бүх нийтийн “Цахим ур чадварыг дээшлүүлэх” сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Уг ажлын хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын политехник коллежийн оюутан, сурагчид “ЦАХИМ УР ЧАДВАР ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ”-ад хамрагдлаа.
Уг сургалтаар Орчин үеийн дэвшилтэт технологиуд, Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ ач холбогдол, иргэд төрийн албан хаагчдад хэрэгцээт цахим хуудсууд, мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар хүргэн ажиллаа.