Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР “КИБЕР ХАЛДЛАГА, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ НИЙТИЙН ТӨВ” УТҮГ ХАМТРАН ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЦАХИМ УР ЧАДВАРЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлагууд “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-ын удирдлага, холбогдох албаны төлөөлөлтэй өнөөдөр (2024.09.05) уулзлаа.

Тус уулзалтаар иргэд, олон нийтийн кибер аюулгүй байдлын мэдлэг, ойлголт дутмаг байдлаас үүдэж халдагад өртөх, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол ихээр гардаг бөгөөд улсын хэмжээнд кибер халдлагад өртсөн байж болзошгүй тохиолдол долоо хоногт 40,000-77,000 бүртгэгдэж байна.

Иймд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв хамтран кибер аюулгүй байдлаа хэрхэн хангах, халдлага зөрчлөөс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалах тухай цахим ур чадварын сургалтыг 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 1 сарын хугацаанд үндэсний хэмжээнд зохион байгуулахаар боллоо.