2024 онд НҮБ-ын Хүүхдийн сан болон ГИГА-ийн дэмжлэгээр, Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран Орхон, Дорнод, Хэнтий, Дархан-Уул болон нийслэлийн 6 дүүргийн нийт 35 сургуулийн 70 гаруй багшийг “Олон нийтийн цахим мэдээллийн ажилтан”-аар бэлтгэсэн билээ.

Сургагдсан багш нар сургуулийн интернэт холболтын чанар, хурд зэрэг мэдээллийг тогтмол хянаж, эвдрэл гэмтлийг засах чадвартай болсон төдийгүй, орон нутгийнхаа ахмад настан, эцэг эх, сурагчдад цахим боловсролын суурь мэдлэг олгох, төрийн болон боловсролын цахим үйлчилгээнүүдийг хэрхэн авах талаар сургалтууд явуулж байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь энэхүү төслийг Боловсролын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Боловсролын газар, Боловсролын мэдээллийн технологийн төвтэй хамтран хэрэгжүүлж, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.


