Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ТӨВ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГИЙН ОПЕРАТОРУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь Төв аймгийн төрийн цахим үйлчилгээний операторуудыг чадавхжуулах сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Зуунмод хотод зохион байгууллаа. Сургалтад нийт 32 оператор хамрагдлаа.

Төрийн уламжлалт үйлчилгээг шинэ шатанд гаргаж үйлчилгээний нэр төрөл, стандарт, хүртээмжийг сайжруулах үндсэн чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь цаашид хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж буй орон нутгуудын нийт операторуудыг үе шаттайгаар чадавхжуулах сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.