Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх боловсон хүчнийг чадавхжуулах, шинэ мэдлэг мэдээлэл олгох сургалтыг Хөвсгөл аймагт амжилттай зохион байгууллаа.

Тус сургалт нь Төрийн цахим үйлчилгээг операторын горимоор үзүүлэх стандартыг мэдэх, операторын систем дээр ажиллах заавар, системийн алдаа болон цахим хөгжлийн багц хууль, ажлын байран дахь стрессийг удирдах, үйлчилгээний албан хаагчийн харилцаа зэрэг агуулгын хүрээнд сургалт хийв.

Сургалтад 19 сумын 26 албан хаагч хамрагдаж мэдлэг, ур чадвараа дээшлүүлснээс гадна Аймгийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнууд хамрагдсанаараа онцлог боллоо.