Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор бүх нийтийн цахим ур чадвар олгох сургалтыг үндэсний хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан ажилладаг.
Тус ажлын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-тай хамтран кибер аюулгүй байдлын чиглэлээр бүх нийтийн цахим ур чадварын III үе шатны сургалтыг 1 сарын хугацаанд зохион байгуулж байна.
Өнөөдөр (2024.10.08) Өмнөговь аймгийн 693 төрийн албан хаагч, ахлах ангийн сурагчдад:
- Монгол улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал
- Хиймэл оюун ухаан
- Танилт, нэвтрэлт, нууцлалт
- Хувийн мэдээллээ зохистой удирдах
- Цахим ул мөрөө хамгаалах нь
- Цахим залилангаас урьдчилан сэргийлэх
- Цахим орчин дахь донтолт ба сэтгэл зүйн нөлөөлөл
- Эцэг эхийн хяналтын программ зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, ойлголтоо дээшлүүллээ.
Мөн сургалтын үеэр Өмнөговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн хамт олон аймагтаа мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж, ажиллах хүсэлтэй ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын нэгдсэн клуб байгуулж, хүүхдүүд сургуулиасаа онолын мэдлэг авахаас гадна бодит амьдрал дээр түүнийгээ хэрэгжүүлэн туршлагажих боломжийг хангахаар төлөвлөж байгаа аж.