Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ОРОН НУТГИЙН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ болон Төв аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүд Улаанбаатар хотод туршлага судлах уулзалт зохион байгууллаа.

Энэ хүрээнд орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх, “Цахим аймаг” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцох уулзалтуудыг хийсэн юм.

Төлөөлөгчдийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү хүлээн авч уулзан, орон нутгийн цахим шилжилтийг бодлого, зохицуулалтын түвшинд хэрхэн дэмжих, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар санал солилцов.

Мөн төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд хүлээн авч уулзан, парламентын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлж буй тэргүүн туршлага, цахим шилжилттэй холбоотой асуудлаар уулзалт хийлээ.

Үүнээс гадна мэдээлэл, харилцаа холбооны салбарын тэргүүлэх компанийн нэг ICT группийн үйл ажиллагаатай танилцаж, технологийн шийдэл, дижитал дэд бүтцийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл авсан юм.

Туршлага солилцох аяллын төгсгөлд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газарт уулзалт зохион байгуулж, төв болон орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дижитал шилжилтийн бодлогыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр газар, хэлтсийн удирдлагуудтай харилцан санал солилцов.

error code: 522