Нийслэлийн Ерөнхий боловсролын 41-р сургуулийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсвөрийн “ХУРДАН” клубийн идэвх санаачилгатай 11 сурагч “ЦАХИМ ЭЛЧ” батламжаа гардан авлаа.

Үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал болж, мэдлэгээ тасралтгүй хөгжүүлэн, сайн дурын сургалт, нөлөөллийн ажлыг тууштай хэрэгжүүлсэн сурагчдад Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү батламжийг нь гардуулан өгч, амжилт хүслээ.

Цахим шилжилтийн түүчээ болсон өсвөрийн хүүхдүүддээ цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!








