Skip to main content

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ЦАХИМ ДАРХАН” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг орон нутагт эрчимжүүлэх ажлын хүрээнд “Цахим Дархан” арга хэмжээг Дархан-Уул аймагт амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр төрийн албан хаагчдын өдөр тутам ашигладаг системүүдийн ашиглалтын ур чадварыг нэмэгдүүлэх чиглэсэн сургалт, иргэдэд төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системүүдийн хэрэглээг таниулах сургалт, мэдээлэл өгч ажиллахын сацуу мэдээлэл, харилцаа холбооны салбарын онцлог, дэвшилтэт технологийг сурталчлан таниулах уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулав.

Тухайлбал, Улс тунхагласан өдрийг тохиолдуулан тусгаар тогтнолын үнэ цэнийг цахим салбарын онцлогтой уялдуулсан “Тусгаар тогтнолын код” уралдааныг амжилттай зохион байгуулж, залуу инженер, хөгжүүлэгчид цахим орон зайн бие даасан, аюулгүй байдлыг бэхжүүлэх бүтээлч шийдлүүдийг сорьж, шилдэгүүдийг тодрууллаа.

Мөн арга хэмжээний хүрээнд Харилцаа холбоо, мэдэллийн технологийн “ХУРДАН” клубийн Цахим элч, сургагч багш нарт батламж гардуулсан юм. Дархан-Уул аймгийн “ХУРДАН” клуб нь үйл ажиллагаагаараа бусад аймгуудаа түүчээлэн ажиллаж байгаа бөгөөд тус клубийн өсвөрийн гишүүд мэдээллийн технологи, дрон жолоодлогын ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ аймгийн Онцгой байдлын газартай хамтран дрон хөөргөж, болзошгүй эрсдэлийг илрүүлэн мэдээлэх чиглэлээр бодит хувь нэмэр оруулан ажилласан туршлагатай билээ.

Нийт 462 иргэн, төрийн албан хаагч хамрагдсан энэхүү цогц арга хэмжээгээр дамжуулан орон нутгийн иргэд цахим шилжилтийн үр дүн, шинэ боломжуудын талаар цогц мэдээлэл авч чадсан юм.

Дархан-Уул аймаг нь Монгол Улсын 21 аймгийн анхдагч цахим аймаг бөгөөд энэхүү ажлын хүрээнд “Цахим сум” төслийг Орхон суманд хэрэгжүүлж байна.

Дархан-Уул аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс нь 2023 оны 3-р сарын 16-ны өдөр байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 13 “ХУРДАН” цэг, 8 киоск төхөөрөмжөөр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэн ажиллаж байна.